Даргын мэндчилгээ!


Эрин зууны мэдээлэл, технологийн гайхамшигт ололтын нэг болох цахим хуудсаар дамжуулан эрүүл мэндийн газрын вэб сайтад зочилж буй танд Эрүүл мэндийн газрын нийт ажиллагсадын нэрийн өмнөөс талархан мэндчилгээ дэвшүүлье. Эрүүл иргэнтэй улс орон хөгжил дэвшлийн оргилд хүрэх нь амархан байдаг тул хувь хүн эрүүл байх анхаарч өвчлөл, эндэгдэлд хүрэхгүй байх дүүрэн эрмэлзэлээр амьдрах нь чухал. Эрүүл мэндийг хамгаалах асуудал нь зөвхөн эрүүл мэндийн салбарын төдийгүй байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, дэд бүтэц, захиргааны удирдлага, улс төр, эдийн засаг, хүн ам зүйн бодлого зэрэг нийгмийн олон салбарын оролцоотой хэрэгжиж, нийгмээрээ хамтран үүрэх ёстой хариуцлага гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд байна. 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлсантай холбогдуулан аймгийн ЭМСалбарын хамт олон бид ажлаа дэвшүүлсэн зорилтын хүрээнд чиглүүлж байгаа төдийгүй бүх шатны шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчлөл, цаг бус эндэгдэл, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулахаар ажиллаж байна. Тиймээс бид цахим хуудсаараа дамжуулан салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл түгээх, хувь хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар эрүүл мэндийн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ Та бүхний санал бодлоыг нээлттэй хүлээн авч ажиллах болно.

Монголын хүн ард эрүүл энх байх болтугай.

 

ДАРГА …………….. С. АЙГҮЛ