Цусны салбар банк шинэ орон байртай болж, шаардалгатай тоног төхөөрөмжөөр хангагдлаа

Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар банкны нээлтийн үйл0 ажиллагаанд Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга болон эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар оролцов. Үйл ажиллагааны арга хэмжээг орон нутгийн телевизүүдээр мэдээллэв.

Азийн Хөгжлийн Эрүүл Мэндийг Дэмжих 5 төслийн дагуу Цусны салбар банкинд Медимпекс, Глобал телеком, Интерсеанс, Топика зэрэг 4 компани үйлдвэрлэл лабораторийн болон сургалт сурталчилгааны 66 нэр төрлийн тоног төхөөрөмж, тавилга зэргийг ханган нийлүүлэхэд 400 гаруй сая төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүллээ. АХБ “Эрүүл мэндийг дэмжих 5 төсөл” хөтөлбөрөөр 70 сая төгрөгөөр орон байрд шинээр засвар хийж, хүлээлгэн өглөө.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн