ЧАНАРЫН ЦОМ

Аймгийн ЭМГ-н харьяа эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдал, эмнэлгийн ажилчдын мэргэжлийн мэдлэг, дадал, ёс зүй, харьцаа хандлага, үйлчлүүлэгчид ээлтэй орчинг сайжруулах чиглэлээр хийж буй бүтээлч ажлуудыг эрүүл мэндийн байгууллагууд болон олон нийтэд сурталчилан таниулсанаар эмнэлгийн байгууллага, ажилчдын нэр хүндийг өсгөх, ажиллах урам зоригийг сэргээх, бусдаас суралцан ажилдаа нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжин дэлгэрүүлэх зорилготой.

Санаачлан зохион байгуулагч:

Аймгийн Эрүүл мэндийн газар

Мэдээллийг түгээгч:

“ Дербес ” телевиз

Хугацаа:

2017 оны  03 дугаар сарын 31-ний өдрөөс  11-дүгээр сарын  01-ний өдөр хүртэл

Цом аялуулах журам:

  1. “Чанарын цом” нь байгууллага бүрт 7 хоног аялана.
  2. Цомыг хүлээлгэн өгөх ажлыг ажлын хэсэг нь хүлээн авах байгууллагатай хамтран зохион байгуулна.
  3. “Чанарын цом”-ыг хүлээн авсан байгууллага нь тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэлэг, бүтээлч ажил санаачлан хийх эсвэл өмнө хийж байсан ажлаа эрчимжүүлэх, чанаржуулах, бусдад сурталчилах ажлыг өрнүүлэн мэдээллийг түгээгч  “ Дербес ” телевизээр олон нийтэд сурталчилна.
  4. “Чанарын цом”-ыг хүлээн авсан байгууллага нь 7 хоногийн дараа дараагийн байгууллагад цомыг хүлээлгэн өгөхдөө хийсэн ажлынхаа талаар товч мэдээллийг хүлээн авсан байгууллагад хийнэ.

Хамгийн сүүлд цом аялсан байгууллага нь хугацаа дуусмагц АЭМГ-т ирэн цомыг албан ёсоор хүлээлгэн өгнө.

Хамгийн идэвхтэй оролцсон  3 харьяа байгууллага, тасгийг урамшуулна

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн