Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя

Олон Улсын Сувилагчийн Өдрийг тохиолдуулан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан дор сувилагч,  эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд Онол Практикийн Бага Хурлыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр  Эрүүл мэндийн газарт зохион байгуулав. Уг хуралд аймаг сумын нийт 16 сувилагч тусгай мэргэжилтний илтгэл хэлэлцүүлэгдлээ. 1-байр “Жирэмсэн, төрөлт, төрсний дараах эхчүүдийн цус багдалт” сэдвээр төрөх тасгийн эх баригч Ж.Анар, 2-р байр “Амьгүй төрөлт” сэдвээр төрөх тасгийн эх баригч Б.Айгерим, 3-р байр “ Төрөх тасагт төрсөн дутуу нярайд хийсэн судалгаа”  сэдвээр Х.Аймөлдир, 4-р дүгээр байр “Өсвөр насныханд  тохиолдох толгойн өвдөлтийг судалсан нь” сэдвээр мэдрэлийн тасгийн сувилагч Е.Мейзгүл нар эзэлж шагнагдав.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн