“Элэг бүтэн Монгол”

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийг аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Биеийн тамир спортын газартай хамтран 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр аймгийн спорт цогцолборт зохион байгууллаа.

233“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга А.Гылымхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан нар нээж үг хэлсэн бөгөөд мөн нээлтэнд Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн эрүүл мэндийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн К.Амалхан, Аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Т.Серикжан, Биеийн тамир спортын газрын дарга К.Бекболат, Хөгжим Драмын Театрын дарга  Б.Асалбек нар оролцлоо. Нээлтийн үеэр аймгийн төвийн элэгний вирусын эмчилгээ хийлгэж байгаа өндөр настан энэхүү үзлэг шинжилгээг орон даяар зохион байгуулж байгаа явдал, нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлж байгаад талархаснаа илэрхийлж, зорилтот насны иргэдийг шинжилгээнд хамрагдахыг уриалсан.

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн ажлын хэсгийн гишүүд, аймгийн төвийн 4 өрхийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн халдварт, сүрьеэ, дотор, мэдрэлийн тасгийн эмч ажилчид, “Мөнхийн тун” фарм, “Эм импекс”, “Монос”, Ахмадын эмийн сангууд нээлтийн үйл ажиллагаанд цугларсан иргэдэд сурталчилгаа хийлээ.

Энэхүү “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээнд 36 байгууллагын ажилтан,албан хаагчид, 593 иргэн, 470 оюутан сурагчид, өсвөр үеийн үе тэнгийн сургагч сурагчид, бүх сумдын нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд, эх баригчид, эрүүл мэндийн салбарын ажилтнууд зэрэг нийт 1173 хүн хамрагдлаа.

Тус хөтөлбөр 2017-2020 он хүртэл хэрэгжих бөгөөд манай аймгийн 15-65 насны 64373 хүн элэгний В, С вирусын халдвар илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдана.

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн