Хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулахад багийн эмчийн оролцоо

“Хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулахад багийн эмчийн оролцоо”2сэдэвт аймгийн багийн бага эмч нарын анхдугаар зөвлөлгөөнийг 2017 оны 5 дугаар сарын 8-нд  АЗДТГ, ЭМГ, НТБ ЭМАШТҮБ-2 төсөл хамтран зохион байгууллаа. Уг зөвлөлгөөнд АЗДТГ-ын удирдлагууд хөдөөгийн багийн эмч нар, өндөр насны тэтгэвэрт байгаа эмч нарын төлөөлөл, ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. Зөвлөлгөөний үеэр багийн эмч нар харилцан туршлага солилцож, ”Эрүүл хүүхдийн төлөө” зөвлөмжийг хэлэлцэн  гаргаж хэрэгжүүлэхээр тохиролцов. НТБ ЭМАШТҮБ-2 төслийн санхүүжилтээр уг зөвлөлгөөний үйл ажиллагааг зохион байгууллаа.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн