ХАЧИГТ  ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ!!!

Манай оронд хүн амын дунд хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит зэрэг

хачгаар дамжиж халддаг 3 төрлийн өвчин бүртгэгдэж байгаа юм. Хачигт халдвараас сэргийлэхийн тулд иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:           

  1. Онцын шаардлагагүй бол хачгийн идэвхижлийн үед хөдөө, орон нутаг, ойд зорчихгүй байх, хачгаас сэрэмжлүүлсэн санамж, самбар, пайз, тэмдэг тавих.
  2. Хачгийн идэвхжлийн үед өдөр бүр  биедээ ялангуяа толгойн үсэнд хачиг орсон эсэхийг шалгах
  3. Хөдөө явахдаа хачгийг илрүүлэхийн тулд тод өнгийн хувцас өмсч, хачиг илэрсэн тохиолдолд авч хаях
  4. Хөдөө явахдаа урт ханцуйтай хувцас, урт түрийтэй гутал, зузаан өмд өмсч, хачиг нэвтрүүлэхгүйн тулд өмдний шуумгийг гутлын түрүүний дотуур хийх
  5. Хачиг үргээгч бодисыг хувцасны ханцуй, өмд уруу цацах
  6. Хэрвээ эмнэлэгт хандах боломжгүй газарт хачигт хазуулсан бол хазсан хачиган дээр 76%-ийн спиртээр 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээгээд хавчаараар хушууны хэсгээс чимхэж, 45 градусын налуу өнцгөөр зөөлөн ганхуулан татаж авна. Хачиг хазсан хэсэгт хөвөнд шингээсэн 1%-ийн повидон иодын уусмал (тамедины уусмал) эсвэл 76%-ийн спиртийн уусмалаар цэвэр боолт хийнэ. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг тул эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай.
  7. Нутагшмал тархалттай газруудад ажиллаж, амьдарч байгаа иргэд хачигт энцефалит өвчнөөс сэргийлэх вакцин тариулах
  8. Ямаа, үхрийн түүхий сүүуухгүй байх, эдгээр амьтдын махыг сайтар болгож хэрэглэх,гөрөөс, ямааны цус уухгүй байх

9,    Хачигт халдваруудын үед илэрдэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандах

 

Зөвлөмж бэлтгэсэн:  Эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал, гэдэсний халдварын тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн А. Нургүл


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн