Сүрьеэгийн тусламж үйлчилгээний дэмжлэгт хяналт үнэлгээ

Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо нь 2016-2017 онд Глобаль сангийн дэмжлэгтэй Сүрьеэгийн төслийн сорьц тээвэрлэх үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах салбар хүлээн авагчаар шалгарч, 2016 оны 10 сараас байгуулсан гэрээний дагуу 2017 оны 08 дугаар сарын 23-28-ны хооронд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансер, 12 сум дундын эмнэлэг, сум, тосгоны эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, сүрьеэгийн эрт илрүүлэлт, сорьц зөөвөрлөлтийн чиглэлээр дэмжлэгт хяналт үнэлгээ хийлээ. Мөн “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалтыгЭрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 40 эмч, мэргэжилтнүүдийг хамрууланзохион байгууллаа.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн