Баян-Өлгий аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ.

2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн эхний өдрийн дадлага сургууль өглөөний 06 цаг 20 минутанд Онцгой байдлын 3 удаагийн “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор аймгийн төв талбайд эхэллээ. Онцгой Байдлын Ерөнхий Газрын дэд дарга хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ёслолын жагсаал болж, машин техник болон үүргэвчийн  үзлэгт хамрагдлаа. Төв штабаас ирүүлж байгаа цаг байдлын нөхцөлд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны шуурхай штабын бие бүрэлдхүүн штабын байранд шуурхай ажиллаж байна.

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн