АНЭ-т ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  Эрүүл мэндийн газар нь Нэгдсэн эмнэлэгт дэмжлэгт хяналт хийлээ. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт засвар хийгдэж байгаа тул  Лорын тасагт нийт 13 хүүхэд хэвтэж байгаатай танилцлаа. Үүнээс томуугийн шалтгаантай 9 хүүхдийн өвчний түүхтэй танилцаж, хүүхэд тус бүрээр тандалт судалгаа хийсэн. Хэвтэж байгаа хүүхдүүдийг насны хувьд авч үзэхэд 0-11 сартай 4 хүүхэд, 1 настай 4 хүүхэд, 2-4 настай 2 хүүхэд, 5-9 настай 1 хүүхэд байна.Хэвтэн эмчлүүлэгсдийн 246 тохиолдлын 11 нь тохиолдол нь томуугийн шалтгаантай буюу нийт өвчлөлийн 4,4% -ийг томуу томуу төст өвчин эзэлж байна.

Амбулаторын нийт 317 үзлэгийн 24 тохиолдол томуу буюу 7%,  түргэн тусламжийн дуудлагын нийт 22  үзлэгийн 3  тохиолдол  буюу 13% –ийг тус тус  томуу, томуу төст эзэлж томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч дарга, ЭМГ-ын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн, хүүхэд хариуцсан мэргэжилтэн нар  хамтран хуралдаж, томуу, томуу төст өвчний бэлэн байдал,  хүүхдийн тасгийн асуудал болон лорын тасгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж санал солилцон, ойрын хугацаанд  асуудлыг шийдвэрлэхийг зааварчиллаа. Томуу, томуу төст өвчний бэлэн байдлын төлөвлөгөөтэй танилцаж, Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаачийг  мэргэжил арга зүйгээр ханган, зөвлөн туслахаар  ажилласан.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн