Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр

2017 оны 1 дүгээр сарын 11- ний өдөр Засгийн газрын 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр” –ийг хэрэгжүүлэх зорилгоор “Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь  “ сэдэвт   сургалтыг Эрүүл мэндийн газар  нь сургууль цэцэрлэгийн эмч, арга зүйч нийт  25 хүнийг хамруулан Мэргэжлийн хяналтын газар, Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгууллаа.

“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь  “ сэдэвт   сургалтын хүрээнд халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх, халдварт өвчний дэгдэлтийн үеийн эрсдлийн харилцаа холбооны чадавхийг сайжруулах, салбар хоорондын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүн амд зөв зан үйл төлөвшүүлэхээр ажиллаж байна.

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн