Наурызын баяр буюу хаврын баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

Эрүүл мэндийн газар нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Наурызын баяраар эрүүл мэндийн салбарт он удаан жил ажилласан 25 ахмадуудыг көжегээр дайлан хүндэтгэлийн зоог барин хүндэтгэл үзүүллээ. Казак үндэстний зан заншлын нэг болох Хүүхэд өлгийдэх зан үйлийг сурталчлан таниулах үзүүлбэрийг ард иргэдэд үзүүлэн сонирхууллаа.Эрүүл мэндийн салбараас 70 хүний бүрэлдхүүнтэйгээр баярын жагсаалын үйл ажиллагаанд оролцож, казак үндэсний хувцсаар гоёж ,Хүүхдийн уяа бөх болтугай гэсэн ерөөлийг хэлж , “ Бесік жыры “ буюу хүүхдийг бүүвэйн дуугаар аялан өлгийдэх ёсыг харуулсан үзүүлбэрээ ард иргэдэд өргөн барилаа.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн