Баяр наадмын үеийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулж, дэмжлэгт хяналт үнэлгээ хийлээ.

Улсын хэмжээний баяр наадам болохтой холбогдуулан харьяа эрүүл мэндийн байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангуулах зорилгоор Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Жансая, Мейрим, Шипагер, Раушан өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилласан. Монгол улсын Шадар сайдын 2017 оны А/08 тоот тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах журам”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 328 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор хяналт үнэлгээ хийж, эрүүл мэндийн төвүүдийн яаралтай тусламж үзүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эм, эмнэлгийн хэрэгсэл, цус цусан бүтээгдэхүүн, лабораторийн урвалж бодис, ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц бүрдүүлж, машин техникийн бүрэн бүтэн байдал, түргэн, яаралтай тусламжийн тасгийн хоолны хордлого, хордлогот халдвар болон бусад халдварт өвчний сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн хангуулан ажиллаж байна.



Харьяа эрүүл мэндийн байгууллагуудад 2 удаа гэдэсний халдвар, хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргүүлж, ард иргэдийг хоолны хордлого, хордлогот халдвар болон бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 6 удаа ярилцлага өгч ,зөвлөмж сэрэмжлүүлгийг тогтмол сурталчилж байна.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн