Үерийн аюулаас сэргийлэх , үерт автсан айл өрхүүдэд болон ард иргэдэд хийсэн мэдээлэл сургалт сурталчилгаа

Үерийн аюулаас сэргийлэх чиглэлээр Орон нутгийн Саян телевизэд 2 удаагийн сэрэмжлүүлгийг  3 удаагийн давтамжтайгаар 15 удаа, орон нутгийн радиогоор үер усны аюулаас сэрэмжлүүлж 2 удаа мэдээлэл өгч ажилласан. Эрүүл мэндийн газрын даргын А/39 тоот тушаалаар эрсдлийн үнэлгээ,мэдээлэл сургалт сурталчилгаа хийх багийг 30 хүний бүрэлдхүүнтэйгээр  томилон шуурхай  ажилласан.

Үерт автсан 969 хүнийг  10 түр амрах байранд байршуулж ,тэдний сэтгэл санаа болон халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлэх чиглэлээр сурталчилгааны баг гарган, мэдээлэл сургалт сурталчилгааг  эрчимтэй шуурхай хүргэн ажиллаж байна. Түр амрах  байрны орчны эрүүл мэнд ,цэвэрлэгээнд хяналт тавьж цэвэрлүүлэн, байрлаж байгаа иргэдэд Эрүүл мэндийн газраас боловсруулан гаргасан санамжууд болон НЭМҮТөвөөс хүргүүлсэн   6 төрлийн санамжийг 738 ширхэгийг хэвлэж тараан ,738 хүнд сургалт сурталчилгаа, сэтгэл засал хийхээс гадна  түр амрах байранд байгаа ба  цэвэрлэгээний  багт нийт  550 хүнд амны хаалт тарааж,халдварт өвчний тандалт судалгааг хийж байна. .Халдварт өвчний тохиолдол бүртгэгдээгүй ба  амьсгалын замын цочмог халдвар ба гэдэсний халдвараас  урьдчилан сэргийлэх зөвөлгөөг өгч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр  тогтмол сурталчлан сэрэмжлүүлэг өгч ажиллаж байна.  Мөн 10 түр амрах байранд 24 цагаар жижүүрлэж , үерт өртөгсдөд эрүүл мэндийн зөвөлгөөг өгч,осол гэмтэл, халдварт өвчнөөс сэргийлэх,сэргийлэх, орчны эрүүл мэнд,,гарын ариун цэврийн талаар хүн бүртэй тулж ажиллан ,эмнэлгийн тусламж шаардлагатай тохиолдолд эмч дуудах, орчны ариун цэврийн байдалд анхааран   ажиллаж байна.

 

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн