Үерт автсан айл өрхүүдэд болон ард иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар

Баян-Өлгий аймгийн 2018 оны 07 дугаар сарын 14,15,16-ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас Өлгий сумын 2, 3, 4, 6, 11,12, 13 дугаар багийн 626 га талбайн нутаг дэвсгэр   үерийн усанд автагдаж 929 өрх үерт автагдсан. Эдгээр хүн амаас  6-р сургуулийн болон Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн  дотуур байр, 3, 4 дүгээр ахлах сургуулийн анги танхим, 5,6,7,9,10,11 дүгээр цэцэрлэгт 969 түр байрлаж байна. Үерт өртсөн  иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд  ЭМГ-аас 25 хүн, 2 машин, АНЭ –ийн 4 их эмч, 4 жолооч, 4 түргэний машин, ӨЭМТөвөөс 30 хүн хувийн 6 машин  дайчлагдан ажиллаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн баг 24 цагийн турш 4 эмч 6 цагаар ажиллаж зөвхөн гамшгийн 595 дуудлаганд үйлчилсэн. Мөн хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийг дуудаж, түр хорогдох байранд байрлаж байгаа 24 хүүхдийг үзүүлж зөвлөлгөө авч, шаардлагатай эмээр ханган гэрээр эмчлэгдэж байна. Гамшгийн улмаас АНЭ-т нийт 14 иргэн хэвтэн эмчлүүлсэн ба нуруу нугасны гэмтэлтэй нэг иргэнийг 3 дугаар шатлалд шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 21-аас эхлэн  үерт автсан 2, 3, 12 дугаар багуудын  нийт  144 өрхийн 168,450мкв талбайд хөрсний  ариутгал хийсэн.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн