АРД ИРГЭДЭД ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ӨГЛӨӨ

Ард иргэдийг гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх,гарын эрүүл ахуй,  үерийн дараа жорлон, бохиор усны нүх, хөрсийг ариутгалын бодисоор халдваргүйжүүлэх талаар орон нутгийн радиогоор мэдээлэл өглөө.

Хүний эрүүл мэндэд хөрсний эрүүл ахуй чухал үүргийг гүйцэтгэдэг төдийгүй эрүүл,  чийрэг биеийн хөгжил хөрснөөс шууд хамааралтай. Хөрсний бохирдлоос шалтгаалан, хүн амын эрүүл мэнд тэр дундаа хүүхэд янз бүрийн халдварт болон халдварт бус өвчинд өртөх нь элбэг байдаг. Иймд хөрсний бохирдлыг бууруулах талаар дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  1. Үерийн ус тогтсон газар хүүхдээ тоглуулахгүй байх
  2. Гарыг сайтар савандаж угаах
  3. Ил задгай, булаг шандны усыг унданд хэрэглэхгүй байх, зориулалтын баталгаатай худгаасус авах, усаа буцалгаж хэрэглэх, ус зөөвөрлөх, хадгалах савыг өдөр бүр тогтмол цэвэрлэж байх
  4. Урин дулааны улиралд хүүхддээ түүхий ус уулгалгүй, буцалсан буюу цэвэр усыг бэлтгэж тавьж байх
  5. Угаадсаа илзадгай асгахгүй байх.
  6. Хогоо илзадгай хаяхгүй, зориулалтын хогийн уутанд савлаж, боож, хогийн цэгт хаях
  7. Үерийн усаар бохирдсон хөрсийг зааврын дагуу халдваргүйжүүлнэ.
  8. Нүхэн жорлонг шинээр байгуулах бол:
  • Гэр, сууцнаас аль болох хол зайд, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 15 метр, ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон өрөмдмөл худгаас 150-250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд, ноёлох салхины доод талд барих
  • Халдваргүйжүүлж, цэвэрлэх боломжтой, зэвэрч нурахгүй материалаар жорлонг доторлох
  • Нүхэн жорлон, угаадасны нүхний амсрыг тойруулан өргөнөөр 500 мм, зузаанаараа 50 мм-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийх
  • Жорлонгийн бүхээг дотор халдваргүйжүүлэх бодис, цэвэрлэгээний хэрэгслэлүүдийг байрлуулах

Жорлонгийн бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй, гэрэлтүүлэгтэй, бүхээгний хаалганы дээр ялаа шавьж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой байхыг анхааруулж байна.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн