“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье” аян зохион байгуллаа

“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье”  3 сарын аяны хүрээнд  2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран тус аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж, тэмцээн зохион байгуулж бүх байгууллагууд идэвхитэй оролцсон.  Ард иргэдэд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар  зөвөлгөө өгч 300 ширхэг  гарын авлага тарааж хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааг сурталчилж ажилласан. Тарваган тахал өвчнөөс хамтдаа урьдчилан сэргийлэхийг уриалж байна.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн