Ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

Эрүүл мэндийн газарт он удаан жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудыг Олон улсын ахмадын баяраар  хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүлээн авалтад ИТХын дарга Д.БауыржанЭМГын дарга С.Айгүл нар  ахмадуудад баяр хүргэж, өндөр насны тэтгэвэрт гарсан ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн хүргэж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ахмад настан Г.Заграа, У.Хуанган, А.Рымхан нарыг Баян-Өлгий аймгийн Засаг Даргын “Хүндэт тэмдэг”, Х.Бухан, А.Гүлаза нарыг ИТХын “Жуух бичиг”-ээр тус тус шагнан урамшуулав. Ахмадуудад эрүүл энх, урт наслахыг ерөөе.

ЭМГын хамт олон.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн