“Цэвэр гар- Эрүүл амьдралын жор” сэдвийн дор өдөрлөг зохион байгууллаа

Жил бүр дэлхий дээр бохир гарын улмаас 3,5 сая хүүхэд суулгалт өвчнөөр эндэж байна гэсэн тоо баримт бий. Ялангуяа хоол хүнсний шалтгаант өвчлөлийн 40 гаруй хувь нь бохир гараар дамжин үүсдэг байна.  НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг “Олон улсын Ариун цэврийн жил” болгосонтой холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглаж дэлхий даяар эрүүл ахуйн дадалыг сайжруулахыг уриалсан байдаг. Энэ жилийн “Дэлийн гар угаах өдөр“ нь “Цэвэр гар- Эрүүл амьдралын жор” сэдвийн дор ЭМГ, Мейрим Өрхийн эрүүл мэндийн төв, Өлгий сумын 4 дүгээр бүрэн дунд сургуулийэ эмчтэй хамтран 150 хүүхдийг хамруулж гар угаахын ач холбогдол, гар угаах дараалал сэдэвт  сургалт зохион байгуулж хүүхдүүдийн дунд гар угаах зураг,  эссээгийн уралдаан зохион байгуулж эхний 5 байрыг урамшуулж гарын авлагаар ханган тэмдэглэн өнгөрүүлсэн. Мөн Саян телевизээр гараа савандаж угаах нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар  аргын талаарх зөвлөмж шторк болон инфографик мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг ард иргэдэд сурталчилж ажилласан.

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн