УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Өнөөдрийн байдлаар 17 айлын 66 хүн угаарын хийн /дунд, хөнгөн хэлбэрийн/ хордлогын улмаас Нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн нэгжид эмчлэгдэж, тохиолдол бүрт тандалт судалгаа хийж харьяа эрүүл мэндийн төвийн хяналтанд шилжүүлж байна.
Угаарын хийн голомтын тандалт судалгаагаар энгийн зуухны бүрэн бүтэн байдал алдагдах, ширэм цоорох, нүүрс дутуу шатах, ханан зуухны бөглөрөл гарах, зуухан цоорсон, яндан богино, пийшин хөөлөх үед авсан тоосго бүрэн битүүмжлээгүй зэрэг хүчин зүйлүүдийн улмаас угаарын хийн хордлого үүсэж байна.
Иймд ард иргэдэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгаж орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгаж байхыг сэрэмжлүүлж байна.

 

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн