“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, эрүүл мэндийн салбар зөвлөл бусад байгууллагуудын оролцоо” аймгийн зөвлөлгөөн зохион явагдлаа


“Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд, эрүүл мэндийн салбар зөвлөл бусад байгууллагуудын оролцоо” аймгийн зөвлөлгөөн зохион явагдлаа.

Зөвлөгөөнд аймаг, сумдын Эрүүл мэндийн салбар зөвлөлийн дарга, гишүүд, ЭМГ, АНЭ, ӨЭМТ-ийн удирдлагууд  нийт 72 хүн хамрагдлаа.

Зөвлөгөөнд шинээр батлагдсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” аймгийн дэд хөтөлбөр, эрүүл мэндийн салбар зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулж, бүлгийн ажлаар байгуулагуудын  оролцоог тодорхойлж, аймаг, сумдын зөвлөл 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлэн ажиллахаар хэлэлцлээ.

“Эх хүүхдэд ээлтэй сум”, “Эх хүүхдэд ээлтэй байгууллага” шалгаруулах болзлын журмыг танилцуулж,  болзол 2018 оны 12 дугаар сарын 01-ээс 2019 оны 12 сарын 01 хүртэл нэг жилийн хугацаатай зарлан  2,0 сая төгрөгийн урамшуулал олгох  аймгийн засаг даргын шийдвэр гарлаа.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн