“Халдварын сэргийлэлт, хяналтын  сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгууллаа

Монгол улсын Засгийн газрын 2017 оны №11тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх , хянах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, Эрүүл мэндийн сайдын  2014 оны 186, 187 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор эмнэлгээс шалтгаалах халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх , халдвар хяналтын багийн ахлагч нарыг чадавхжуулахаар  аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, Сансар сувилал,  4 өрх, 14сум, тосгоны эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн эмнэлгүүдийн нийт 35 эмч, эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.  Тус сургалтыг Эрүүл мэндийн газрын НЭМТөвийн мэргэжилтнүүд явуулж, сургалтын явцыг дүгнэхэд сургалтын өмнөх сорилд 56,6%-тай байсан бол сургалтын дараах сорилд 88,5%-тай сургалтын үр дүн 31,9%-иар ахицсан үзүүлэлттэй байсан ба шинэлэг мэдээллээр хангагдсан, үр өгөөжтэй, хэрэгцээнд суурилсан сургалт  боллоо.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн