Баян-Өлгийн 30 мянга орчим иргэн элэгний В, С вирусийн шинжилгээнд хамрагджээ

Монгол Улсын Засгийн газрын «Элэг бүтэн Монгол» үндэсний хөдөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа элэгний В, С вирусийн шинжилгээнд Баян-Өлгий аймгаас өнгөрсөн сарын 31-ний өдрийн байдлаар 29819 хүн хамрагджээ.

Уг шинжилгээнд тус аймгаас 15-аас дээш насны нийтдээ  65745 хүн хамрагдах ёстойгоос 45,3 хувь нь сумдын Эрүүл мэндийн төвүүд, Өлгий хотын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд очиж шинжилгээгээ ийнхүү өгсөн  байна.

Шинжилгээнд хамрагдсан 916 иргэнээс С вирус, 910 хүнээс В вирус илэрснээс 1101 иргэн вирусээ тоолуулж, 214 иргэн эмчилгээнд хамрагдаж байгаа ажээ.

Эх сурвалж МОНЦАМЭ: https://montsame.mn/mn/read/176207


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн