Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд гарсан хоолны хордлогын талаар Эрүүл мэндийн газраас мэдээлэл хийлээ

Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд гарсан хоолны хордлогын дэгдэлт гарсантай холбогдуулан халдварт өвчний сэжигтэй тохиолдлын голомтонд авсан хариу арга хэмжээний хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн газрын НЭМТ-ийн дарга Е.Сауле  илтгэл тавьж , Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл цаашид анхаарах асуудлаар саналаа хэлж,эрүүл мэндийн салбарын голомтонд ажилласан багийхан ,эмч мэргэжилтнүүдэд дайчин шуурхай ,сэтгэлээрээ ажилласан явдалд  талархлаа дэвшүүллээ. МУ-ын Шадар сайдын 2017 оны 08 дугаар тушаалаар батлагдсан “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн салбар хоорондын мэдээлэл солилцох хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах журам”-ын дагуу Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Эрсдлийн үнэлгээний хамтарсан баг”-ийг 12 дугаар сарын 17-ний өдөр ЭМГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн А/52 дугаар тушаалаар мэргэжлийн багийг яаралтай томилж ажиллуулан , ЭМСайдын 2017 оны А/328 дугаар тушаалаар батлагдсан “Хоол хүнсээр дамжих халдварт өвчний үеийн хариу арга хэмжээ авах журам” батлах тухай, ЭМСайдын 2016 оны А/121 дугаар тушаалаар батлагдсан “Халдварт өвчнийг тандах журам” батлах тухай тушаалуудын дагуу  Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Шуурхай удирдлагын нэгжийн мэргэжилтнүүдтэй  утсаар болон цахим хэлбэрээр мэдээлэл хүргэж, харилцан холбоотой ажилласан. Мөн Баяннуур сумын эрүүл мэндийн төвтэй байнгын холбоотой ажиллан, Эрүүл мэндийн газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн А/53 дугаар тушаалаар НЭМТ-ийн дарга Е.Саулегээр ахлуулсан 6 хүний бүрэлдхүүнтэй  багийг  дахин  Баяннуур суманд ажиллуулахаар томилж,  7 хоног  тус суманд ажил үүргээ гүйцэтгэж, иргэдэд чиглэсэн мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх, тандалт судалгаа, голомтын болон байнгын халдваргүйтгэл хийх, нэмэлт сувилагчаар ажиллах, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэн эмчлэх, шинжилгээнд хамруулах, хүүхдүүдийг тусгаарлах хариу арга хэмжээ зохион байгуулах, эрүүл  мэндийн байгууллагыг дайчлан ажиллуулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих зэрэг үүрэгтэй ажиллаж, бактериологийн их эмч, лаборант нар  дотуур байрны хүүхэд, ажилчдаас  230 хүний шулуун гэдэсний арчдасны шинжилгээнд хамрууулахад ,шинжилгээний дүнгээр 15 хүүхдээс   Е.Coli, 1 хүнээс Entrobacter бактер илэрсэн байна. Дотуур байранд 230 хүүхэд байгаа гэх боловч судалгаа бүртгэл байхгүй байсан тул Эрүүл мэндийн газраас  эрэгтэй 96 хүүхдээс 39 сурагч байхгүй, эмэгтэй 142 хүүхдээс 20 хүүхэд байхгүй байгаа ба нийт 179 хүүхдийн бүртгэл судалгааг тандалтын баг гаргаж , 73 хүүхдэд тандалт судалгааг хийлээ. Баяннуур сумын ЭМТ-д ЭМГ-ын даргын 2018.12.21 өдрийн № 934 тоотоор хоолны хордлогын  голомтонд ажиллах  зөвлөмж хүргүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 17-28-ний өдрүүдэд сургуулийн дотуур байрны  80 хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн бөгөөд эмнэлэгт хандан эмчилгээ, шинжилгээ, асуумж судалгаанд хамрагдсан байна. Нийт тохиолдлын 96%(n=68) нь Баяннуур сумын эрүүл мэндийн төвд хэвтэн  эмчлүүлсэн бол 11.3%(n=9) нь дотуур байранд тусгаарлагдаж  шинжилгээ, асуумж судалгаанд хамрагдан зөвлөгөө авч хяналтанд  байсан. Эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдлуудад суулгалт 65% (усархаг, ногоон), халууралт 60%, гэдэс базлалт 60%, дотор муухайрах  69%, толгой өвдөх 81%, бөөлжих 40%, бие сулрах 63%,  гэдэс дүүрэх 28%, хоолонд дургүй болох 56% тус тус илэрсэн байна. Өвчлөгсдийг нас, хүйсээр нь авч үзвэл: 6-10 насны хүүхдүүд 19%(n=15) нь,  11-14  насны хүүхдүүд 41%(n=33) нь, 15-18 насны хүүхдүүд 40%(n=32) нь тус тус өвчилсөн ба нийт өвчлөгсдийн 52.5%(n=42)нь эмэгтэй, 47.5%(n=38) нь эрэгтэй хүүхдүүдийн өвчлөл эзэлж байна. Сургуулийн дотуур байрны ирцийн бүртгэл хөтлөлт хангалтгүйгээс хэдэн хүүхэд дотуур байрны хоолонд хамрагдсан  гэдгийг тогтоох боломжгүй байсан тул БСУГ-ын удирдлагуудад  цаашид анхааран ажиллахыг зааварчилсан. Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторид Сургуулийн дотуур байрны гал тогооноос авсан хүүхдийн идсэн гэх хоолны 5 дээжнээс Е. Коли илэрсэн,гал тогооны тогооч нарын гараас 7 арчдас, гал тогооны сав суулганаас 37 арчдас, дотуур байрны эд хогшилоос 35 арчдас нийт 79  арчдасын шинжилгээний 87%-д нь Е. Коли, 18,6%-д нь сальмонелла, 6,7%-д нь энтеробактер илэрсэн байна.  Тархвар зүйн судалгаа, өвчтөнд илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, эпид анамнез,  аймгийн Нэгдсэн эмнэлгийн хийсэн бодит үзлэг, тавьсан клиник онош, голомтонд хийсэн асуумж, нян судлалын лабораторийн шинжилгээний дүн болон эрүүлзүйн  шинжилгээний дүнг үндэслэн Баяннуур сумын сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн дунд(Е.coli)–оор үүсгэгдсэн хоолны хордлогот халдварын дэгдэлт гарсан байна гэж үзэж,150 иргэн оролцсон  дүнгийн хуралд  Нийтдээ 550 м,кв талбайд халдваргүйтгэл хийж,526 хүнд мэдээлэл сургалт сурталчилгааг хүргэн ариутгал, цэвэрлэгээнд хяналт тавьж, хүүхдийн судалгааг гарган  ажилласан  талаарх танилцуулга хийж ард иргэдэд зөв мэдээллүүдийг хүргэн ажилласан.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн