Нярайн эндэгдэлийг магадлан хэлэлцэх зөвлөлийн хурал боллоо

2018 оны 4 дүгээр улиралд эндсэн нярайн тохиодлыг магадлан  хэлэлцэх хурлыг Эрүүл мэндийн газар зохион явууллаа. Уг хуралд зөвлөлийн дарга, гишүүд, Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн  болон эндэгдэл гарсан Ногооннуур сумын Чихтэйн багийн их эмчийн салбар, Булган сумын ЭМТ, Мейрим, Шипагер Өрхийн ЭМТөвийн холбогдох эмч, мэргэжилтэнгүүд оролцлоо. Тохиолдол бүрийг авч хэлэлцэж алдаа оноогоо дүгнэж  шийдвэр гаргалаа.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд жирэмсэн эхийн хяналтын чанарыг сайжруулах, аль ч шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай цаг алдалгүй үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааг тасралтгүй явуулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Булган сум, Мейрим өрхийн ЭМТөвийн холбогдох эмч, эх баригч нарыг ЭМГазрын даргын зөвлөлд оруулахаар шйдвэрлэв.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн