Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой аймгийн эрүүл мэндийн салбар зөвлөл хуралдав

Эрүүл мэндийн газраас 2019 оны 1 дүээр сарын 24-ний өдөр Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой аймгийн эрүүл мэндийн салбар зөвлөлд хүсэлт тавьсаны дагуу эмийн нөөцийн хангалтанд туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиглэлээр хуралдуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хурлаар томуу томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллийг сонсож нэн чухал шаардлагатай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Тухайлбал: Аймгийн эрүүл мэндийн газрын эм тарианы нөөцийн хангалтанд болон зөөврийн хүчилтөрөгчийн аппарат авахад нийт 8 сая 600 мянган төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэж, томуу томуу төст өвчний дэгдэлтийг таслан зогсоох, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллахыг холбогдох байгууллагад үүрэг болголоо.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн