НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

         Аймгийн Эрүүл Мэндийн Газрын дэргэд ажиллаж байгаа “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэж байгаатай холбогдуулан    ёс зүйн салбар  хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулаж байна.

           Эмнэлгийн мэргэжилтэний ёс зүйн салбар хороо нь тухайн эрүүл мэндийн байгууллагын түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж, шийдвэр гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус, хөндлөнгийн байгууллага  байна.

         Нэр дэвшигчид тавигдах шаардлага:

         Нэр дэвшигч нь  Эрүүл мэндийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/256 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын  3 дугаар хэсгийн 3.3  дахь хэсэгт заасны шаардлагыг хангасан байна. /Сайдын тушаалыг татаж авах бол ЭНД дарна уу/.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Эмнэлгийн мэргэжилтний  ёс зүйн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл /маягтыг татаж авах бол ЭНД дарна уу/.

Өргөдөл хүлээн авах газар, хугацаа: 

  • Өргөдлийг 2019 оны тавдугаар сарын 24-ний   өдрийн 17:30 цаг хүртэл дор дурдсан хаягаар хүлээн авна.
  • Хаяг:  Аймгийн Эрүүл Мэндийн Газрын 2  давхар, 204 тоот /Утас: 95421135, 88421135 /

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН САЛБАР ХОРОО


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн