“Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн хэнд ч, хаана ч” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ

Жил бүрийн 06-сарын 14-нд өдрийг Цусны Донорын Дэлхийн Өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Энэ жил “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн хэнд ч, хаана ч” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. 
Үүнд: Аймгийн ИТХ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг,УЗХ, Цусны салбар төв 5 байгууллага хамтарч “Sky Plaza соёл үйлчилгээний ” төвд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах, талархал илэрхийлэх өдрийг тэмдэглэн,
80 донорыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, ЭМГ-ын дарга С.Айгүл, НЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Манчүк, УЗХ-ны дарга Х.Ертай нар оролцов.
Урилга хүлээн авч оролцсон бүх доноруудыг гарын бэлгээр урамшуулав.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн