2019 онд магадлан итгэмжлэлийн хугацаа дууссан Цэнгэл сумын сум дундын эмнэлэг, ” Фатиха”, ” Жан-Шарапат ” хувийн ортой эмнэлэг, “Ахсу” улиралын чанартай рашаан сувилал зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад ЭМЯ, ЭМХТ-өөс томилогдсон магадлан итгэмжлэлийн шинжээч нарын баг / багийн ахлагч Ч.Нямхүү, багийн гишүүд- В.Адьяажав, Л.Цеэнхорлоо нар / 2019 оны 06 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд ажиллаж, магадлан итгэмжлэлийн үнэлгээ хийлээ. Тус үнэлгээнд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын чанар, аюулгүй байдал, магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн Х.Анжелика хамт оролцов.