“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН-2019” БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хаан банк сантай хамтран “Цусны даралт ихсэлтийн аян-2019”-ыг Баян-Өлгий аймагт 06 дугаар сарын 30-аас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хаан банктай хамтран төв талбай болон Спортын цогцолборт зохион байгууллаа. Уг аяны хүрээнд 6 дугаар 30-ны өдөр эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс 60 хүнийг “Цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх нь” сэдэвт чадавхижуулах сургалт, 7 дугаар сарын 01-ний өдөр ард иргэдэд чиглэсэн эрт илрүүлэг үзлэг, эрсдэл тодорхойлох үйл ажиллагаанд 1090 иргэнийг хамруулсан үйл ажиллагаанд харьяа эрүүл мэндийн байгууллагуудын эмч эмнэлгийн ажилтнуудаас 60 хүн оролцож, дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажилласан. Мөн 7 дугаар сарын 2-ны өдөр зүрх судас, хоол боловсруулах, мэдрэл, бөөрний нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт 190 хүнийг хамруулж, зөвлөгөө өгч ажиллан, мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн