“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын 4 дүгээр судалгаа” Баян-Өлгий аймагт хийгдлээ

“Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын 4 дүгээр судалгаа” Баян-Өлгий аймагт хийгдлээ
Монгол улсын засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд халдварт бус өвчний тархалтыг бууруулах, цаашид хэрэгжүүлэх нотолгоонд суурилсан арга хэмжээг төлөвлөхийн тулд “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын 4 дүгээр судалгаа”-г Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн газартай хамтран 07 дугаар сарын 21-ээс 08 дугаар сарын 1-ний өдрүүдэд Өлгий сумын 4, 8, 11 дүгээр баг, Дэлүүн сумын Хөхтолгой, Ногооннуур сумын Цагааннуур баг, Толбо сумын Бураат баг, Цэнгэл сумын Цагаан түнгэ баг, Алтанцөгц сумын Хаш баг, Баяннуур сумын Цул улаан багуудад 15-69 насны 162 иргэнийг судалгаанд хамруулан ажилласан. Судалгааны үр дүн тодорхой төлөвлөгдсөн хугацааны дараа гарах болно.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн