“ЗАЛУУСЫН ХҮЧ ТӨСӨӨЛЛӨӨС ИЛҮҮ”

12 дугаар сарын 01-ний өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-той тэмцэх өдөрлөг болгон тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс өсвөр үеийн залуучуудад “ЗАЛУУСЫН ХҮЧ ТӨСӨӨЛЛӨӨС ИЛҮҮ” уриан доор “Дэвжээ” тэмцээнийг АЗДТГазар, ДЗОУБ БӨ ОНХХ, ХГБХХэлтэс, ЗХТөв, ЭМГазрын Сайн Дурын Зөвлөгөө Шинжилгээний кабинет, Өсвөр үе, Ирээдүйн босго төв хамтран Аймгийн хөгжмийн драмын театрт амжилттай зохион байгууллаа.

Уг “Дэвжээ” тэмцээний зорилго нь Өсвөр үе, залуучуудын дунд ХДХВ/ДОХ/БЗДХ-ийн талаар зөв мэдлэг олгож, эрүүл зан үйл төлөвшүүлэх, амьдрах ухаан олгох, урьдчилан сэргийлэхэд  оршино.

Дэвжээнд: нийт  10 их, дээд сургууль, ЕБоловсролын бүрэн дунд сургуулиуд оролцсон.

1.Ерөнхий боловсролын  3-р бүрэн дунд сургуулийн Хүмүүнлэгбаг, 2.Ерөнхий боловсролын  4-р бүрэн дунд сургуулийн“Антивирусбаг, 3.Ерөнхий боловсролын 5-р бүрэн дунд сургуулийн  “ Урагшаабаг, 4.Ерөнхий боловсролын “Бастама”- бүрэн дунд сургуулийнАнтивирусбаг,

  1. Ерөнхий боловсролын “Дарын”бүрэн дунд сургуулийн Эрүүл ирээдүйбаг,
  2. Ерөнхий боловсролын “Билгетегин” бүрэн дунд сургуулийн Гэрэлт ирээдүй баг,
  3. Дорнод Казахстаны Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн Ғасыр дертібаг

8.МСҮТ-ийн “Зөв сонголт бэлгэвч” баг

9.Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн “AIDS”баг

10.Ерөнхий боловсролын  “Зайд” бүрэн дунд сургуулийн “Сенiм” баг

Оролцогч багуудыг хөгжөөн дэмжихээр 800 гаруй оюутан, сурагч нар ирсэн.

Дэвжээнд оюутан сурагчид идэвхи, санаачилагатай оролцож, шинэ санаа оноонууд дэвшүүлж, үе тэнгийн залуучуудад үлгэр дурайлал үзүүлэн ХДХВ/ДОХ-ийн талаар мэдлэг олгож, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ойлгуулан таниулав.

1-р байранд 75 оноогоор Ерөнхий боловсролын 3-р бүрэн дунд сургуулийнХүмүүнлэгбаг,

2-р байранд 73 оноогоор Ерөнхий боловсролын “Зайд”- бүрэн дунд сургуулийн “Сенімбаг,

3-р байранд 70 оноогоор Ерөнхий боловсролын  “Дарын” бүрэн дунд сургуулийн Эрүүл ирээдүй баг,

Тусгай  байранд 69 оноогоор Ерөнхий боловсролын  5-р бүрэн дунд сургуулийн  Урагшаабагууд тус тус шалгарсан байна. Шүүгчид түрүүлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, цаашдын үйл ажиллагаанд өндрөөс өндөр амжилт хүсэв.

Шүүгчид болон зохион байгууллагчид.

Дэвжээний үйл ажиллагааг  “Наз” TV-ээр нэвтрүүлэн аймгийн

ЗДТГ-ын эрүүл мэндийн түшмэл Х. Амалхан ярилцлага өгөв.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн

1 сэтгэгдэлтэй