Эрүүл Мэндийн газрын мэргэжилтнүүд Улаанхус суманд нэг өдрийн сургалт зохион байгууллав

2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанхус сумын ЭМТөвд Эрүүл Мэндийн газрын МСС мэргэжилтэн Е.Сауле, Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн А.Нургүл, Халдварт өвчин хариуцсан бага эмч Нурланбек нар “Гар угаахын ач холбогдол”, “Халдвар хамгааллын дэглэм”, Цэцэрлэгийн хүүхдийн хоолны цэс, зөв хооллолт”, “Хордсон хүүхдүүдийн шинжилгээний  үр дүн“,“Хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх”, “Эбола вирусын халдвараас сэргийлэх нь” сэдвүүдээр цэцэрлэгийн бүх ажилчид, эцэг эхчүүд нийт 49 хүн уг сургалтанд хамрагдав, зөвлөгөө өгч, Эрүүл Мэндийн газраас бэлтгэсэн гарын авлагаар хангав.

  1. НЭ-ийн  лаборант  эмгэг төрөгч илэрсэн 25 хүүхдээс  дахин сорьц авч  нэгдсэн эмнэлгийн нян судлалын лабораторд шинжилж байна.
  2. ЭМГ-ын халдвар судлагч бага эмч   цэцэрлэгийн эмчтэй хамтран цэцэрлэгийн  анги танхим, гал тогооны бүх өрөөнд 580м квадрат газарт ариутгал хийсэн.

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн