“Үе тэнгийн сургагч” бэлтгэх сургалт зохион байгууллаа

2015 оны 3 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн газар нь аймгийн Хүүхдийн орон нутгийн зөвлөл, ДЗОУБ БӨ ОНХХ-тэй  хамтран “Үе тэнгийн сургагч” бэлтгэх сургалт зохион байгууллаа. Уг сургалтаар сурагчдад эрүүл мэндийн чиглэлээр “Өсвөр үеийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн онцлог”, ”Бохир гар, гар угаах аргачлал”, ”Элэгний А, С, В вирусын талаар“ хичээлүүд заагдаж, үе тэнгийн сурагчдыг сургагчаар бэлтгэсэн. Мөн  Хүүхдийн орон нутгийг зөвлөл үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаанд  Хүүхэд, гэр бүл хөгжлийн мэргэжилтнүүд, Аймгийн төвийн болон Сумуудын бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтангууд,  Дэлүүнээс -15, Толбо-14, Сагсай-14, Улаанхус-15, Цэнгэл 17, Бугат -16, Буянт -9, 1-р ахлах сургууль -10, 5 дугаар ахлах сургуулиас-10, 4 дүгээр ахлах сургуулиас 10 нийт 130 сурагч оролцсон. Сургалт зөвлөлгөөний үеэр зөвлөмж гарган бүх  аймаг,сумын бүрэн дунд  сургуулийн сурагчдад хүргүүлсэн.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн