Цэнгэл суманд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээ зохион байгууллаа

“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн газраас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Цэнгэл суманд ажиллаж, сургууль, цэцэрлэгийн албан хаагчид, сургуулийн ахлах ангийн хүүхдүүд болон 2,4-р багийн ард иргэдэд “Хүн бүрийн заавал хэвшүүлэх 21 дадал” сэдэвт сургалтын модулиар сургалт сурталчилгаа хийсэн. Нийт 200 хүнийг тус сургалтанд хамруулсан. Мөн сумын төвд иргэдийн дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг Цэнгэл сумын ЗДТГ, сум дундын эмнэлэгтэй хамтран зохион байгуулсан. Тус тэмцээнээр Залуучуудын баг 1-р байр, Цэцэрлэгийн баг 2-р байр, Соёлын төвийн баг 3-р байрыг эзэлсэн.
Мөн Цэнгэл сумын сум дундын эмнэлэгт дэмжлэгт хяналт-үнэлгээ хийж, илэрсэн алдаа, дутагдлыг газар дээр нь засаж залруулан, зарим үйл зөрчлүүдийг арилгуулах үүрэг даалгавар өгч ажилласан.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн