Томуугаас сэргийлье!

Ард, иргэдэд өгөх сэрэмжлүүлэг, зөвлөмж

Томуугийн аль ч вирүсээр үүсгэгдсэн өвчлөл нь ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, хөгшчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст хүндрэх хандлагатай байдаг.

Иймд: 

  • Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол аль болох гэрээс гарахгүй байх;
  • Амны хаалт хэрэглэх;
  • Гарын ариун цэврийг сайтар сахих;
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
  • Биеийн эсэргүүцэл нэмэгдүүлэх амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уулгах;
  • Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;
  • Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ хийх, агаарын сэлгэлтийг байнга хийх;
  • Хэрвээ томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл Өрхийн Эрүүл МэндийнТөвдөө хандах хэрэгтэй.

Цаг алдаж болохгүй. Бага насны хүүхэд амархан хүндэрдэг гэдгийг санаж, халамж анхаарлаа бууруулж болохгүй байхыг тус тус зөвлөж байна.

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад өгөх зөвлөмж

  • Аймаг , сумын халдвар судлагч болон удирдлагуудын е-майл хаягаар эргэн мэдээлдэг томуу, томуу төст өвчний өвчлөлийн дүн мэдээтэй тогтмол танилцах
  • Томуугаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллах байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг идэвхжүүлэн ажиллах
  • ЭМС-ын 2014 оны 358 тоот тушаалын зааврыг мөрдөн, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллах
  • Шинээр ажилд орсон эмч, эмнэлгийн ажилтнуудад томуу, амьсгалын замын халдварын эмчилгээ, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, тандалт, мэдээллийн талаар сургалт зохион байгуулах
  • Вирүсийн эсрэг тамифлю эмийн нөөцтэй байж, өвчтөний биеийн байдлыг үнэлж, аль болох эрт эмчилгээнд хэрэглэх
  • Орны нягтрал ихсэхтэй холбогдуулан орны хөдөлгөөний зохицуулалтыг хийх, нөөцийн тасгийг бэлэн байлгах
  • Халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллах,
  • Гэрийн үзлэг эргэлтийг нэмэгдүүлэх, эмнэлэгт үзүүлэхээр бөөгнөрөл үүсэх, хэвтэлтийн тоо хэтрэлтээс сэргийлэх
  • Батлагдсан хуваарийн дагуу сар бүрийн 4 дэхь 7 хоногт  зохион байгуулагддаг аудио хуралд аймаг, дүүргийн амбулатори, эмнэлэгт суурилсан харуулдан  тандалтын нэгжүүд идэвхтэй оролцож, эпидемиологи, вирүс судлал, клиникийн чиглэлээр мэдээ, мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлын талаар санал солилцон ажиллах,
  • “Томуугаас сэргийлье” сэдвээр хэвлэл мэдээлэл, телевизээр сургалт сурталчилгаа явуулахыг тус тус зөвлөж байна.

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн