“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах” үйл ажиллагаанд амжилттай оролцов

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсээс Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолуудыг дагуу хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймаг орон нутгийн хэмжээнд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орон нутгийн цагаар 15.00 цагт төв талбайд мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний хээрийн үүргэвч, хээрийн үүргэвчинд байх зүйлсийн жагсаалтыг гарган бэлэн байдлыг шалгуулж, дадлага сургуулилт хийгдэв. Уг дадлага суруулилтанд ЭМГазрын 7 мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгээс 98 эмч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд, 4 өрхийн ЭМТөвүүдээс нийт 12, хувийн хэвшлүүдээс 12 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцов. Уг арга хэмжээнд нэрвэгдэгсдийг эмнэлгийн яаралттай тусламжийн мэргэжлийн баг, цус сэлбэх хөдөлгөөнт баг, эмнэлгийн эрүүл ахуйн баг, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжлийн ангийн томилгоот 18 албан хаагч, Улаан загалмайн хорооны эмнэлгийн анхны тусламжийн нөхөрлөлийн томилгоот 20 албан хаагч нар тус тус оролцов. xxdd


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн