ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД сэдэвт 2 хоногийн сургалт болов.

ЭМГазар нь ДЗОУБ БӨ ОНХХ-тэй хамтран анхан шатны эрүүл мэндийн байгууллага, нэгдсэн эмнэлэг, сансар эмнэлэгт ажиллаж буй нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд болон ахлах сувилагч нарыг чадваржуулах зорилгоор “ОРЧНЫ ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт 2 хоногийн сургалтыг 2015 оны 4 дүгээр сарын 23-24 өдрүүдэд зохион байгуулсан. Тус сургалтанд 40 хүн оролцсон. Сургалтын нээлтэнд АЗДТГазрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Болатхан, ЭМГазрын дарга С.Айгүл, Улаан загалмайн хорооны дарга А.Ертай нар нээж оролцсон. Сургалтанд  оролцогчдод 90 ширхэг Гэр үзүүлэн, 120 ширхэг хүүхдийн эрүүл мэндийн чиглэлийн гарын авлагаар ханган, мэргэжилтнүүд сургалтанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, сургалт явуулсан.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн