2015 оны Эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендер шалгаруулсан тухай

Аймгийн ЭМГ-ын дарга бөгөөд захиалагчийн 2014 оны А/114 тоот тушаалаар батлагдсан Үнэлгээний хороо нь: 2015 оны 01 сарын 19-ны өдрийн 09  цаг 00 минутад ЭМГ-ын сургалтын танхимд, ЭЭХэрэгсэл нийлүүлэх 2015 оны тендерт ирүүлсэн 10 компаны материалыг ирүүлэн тухайн өдөр өглөөний 10 цагт нээлт хийж 2015 оны батлагдсан төсөвтэй үнийн санал ирүүлсэн эм ханган нийлүүлэх байгууллагуудын үнийн харьцуулж үзэхэд төсөвт өртөгөөс хэтэрсэн байлаа. Дахин тендер зарлах тухай үнэлгээний хорооны гишүүдийн саналаар 01 дүгээр сарын 29-ны өдөр 15, 16, багцуудаас бусад багцуудад төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.2.-т заасны дагуу дахин хязгаарлагдмал тендер зарласан болно.

Хязгаарлагдмал тендерийг 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хязгаарлагдмал тендерийн нээлтийг хийхэд 8 эм ханган нийлүүлэх байгууллага материалаа ирүүлсэн болно. Үүнд: “Эм хангамж” ХХК, “Монос фарм Трейд” ХХК, “Дес” ХХК, “Айвико” ХХК, “Мөнхийн тун” ХХК, “Цомбо” ХХК, “Интер сайнс” ХХК, “ЕДАЛАНД” ХХК.

Сүүлийн тендерт оролцсон эм ханган нийлүүлэх байгууллагуудаас “ЕДАЛАНД” ХХК-ны материал бүрэн бус шаардлага хангахгүй байсан тул үнэлгээний явцад хасагдсан болно.

Нийт үнийн санал ирүүлсэн эм ханган нийлүүлэх байгууллагуудыг тендерийн жишиг баримтын 35.3, 35.4, 35.6 дахь заалтуудаар үнэлэн шалгаруулахад:

1-р багцад Эм хангамж ХХКомпани 65,407,320 төгрөгөөр.

2-р багцад Моном Фарм Трейд ХХК 35,774,260 төгрөгөөр.

3-р багцад Мөнхийн тун ХХК 88,944,060 төгрөгөөр.

4-р багцад Моном Фарм Трейд ХХК 24,458,600 төгрөгөөр

5-р багцад Айвико интернэшнл ХХК 170,000,000 төгрөгөөр

6-р багцад Моном Фарм Трейд ХХК 43,513,940 төгрөгөөр

7-р багцад  Моном Фарм Трейд ХХК  69,910,200 төгрөгөөр

9-р багцад Мөнхийн тун ХХК 2,269,500 төгрөгөөр

10-р багцад Моном Фарм Трейд ХХК   9,351,200 төгрөгөөр

11-р багцад  Мөнхийн тун ХХК  26,776,640  төгрөгөөр

12-р багцад Цомбо ХХК    35,101,100 төгрөгөөр

13-р багцад Мөнхийн тун ХХК 79,886,950 төгрөгөөр

14-р багцад Мөнхийн тун ХХК  65,789,000 төгрөгөөр

15-р багцад Моном Фарм Трейд ХХК  7,512,500 төгрөгөөр

16-р багцын 1-д: Сетунари ХХК 133,020,730 төгрөгөөр

16-р багцын 2-д: Монолаб ХХК: 56,176,000 төгрөгөөр

16-р багцын 3-д: Монос фарм Трейд ХХК  11,014,100 төгрөгөөр

17-р багцад Монос фарм Трейд ХХК  8,566,500 төгрөгөөр

18-р багцад Интер сайнс ХХК  4,580,000 төгрөгөөр

19-р багцад  Дес ХХК 24,412,000 төгрөгөөр тус тус шалгарсан болно.

Энэхүү шалгарсан эм ханган нийлүүлэх байгууллагууд 2016 оны 02 дугаар сарын 26-ны хүртэл гэрээ байгуулан харьяа эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуур ханган нийлүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн