Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд нэр дэвшүүлэх тухай

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 92 тоот тушаалаар  Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Аймгийн ЭМГазрын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүрэлдэхүүн өөрчлөгдөн байгуулагдах гэж байна. Салбар хорооны бүрэлдхүүнд  орж ажиллах  хүсэлтэй  мэргэжилтнүүд  92 дугаар тушаалын гуравдугаар хэсгийн  3.7 дахь заалтын шалгуурын дагуу материалаа бүрдүүлж  ирүүлнэ үү? Бүрдүүлэх материал: Төрийн албан хаагчийн 1-р маягтаар анкет, ажил байдлын тодорхойлолт, дипломын хуулбарыг бэлнээр ЭМГазарт ирүүлэх шаардлагатай бөгөөд сайн дураар ажиллана  гэдгийг анхаарах нь зүйтэй. Уг тушаалыг эндээс татаж авна уу


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн