Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн болов

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион явагдсан “Уран хөдөлгөөнт гимнастик” нь 2015 оны 5 дугаар сарын 18 ны өдөр 13.30 цагт аймгийн спорт цогцолборт Эрүүл мэндийн газар, Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага Баян- өлгий Олон Нийтийн Хөгжлийн Хөтөлбөр, Биеийн Тамир Спортын Газартай хамтран амжилттай зохион байгуулж явуулав. Уг арга хэжээнд Ерөнхий боловсролын 11 сургуулийн 220 хүүхэд хамрагдав. Өлгий сумын 9 сургууль, Дэлүүн, Цэнгэл сумын сургуулийн багууд оролцов. • 1-р байр: 2 –р БДС-ийн баг орж Өргөмжлөл, Цом, Алтан медаль дурсгалын зүйл • 2-р байр: Дэлүүн сумын БДС-ийн баг Өргөмжлөл, Мөнгөн медаль, дурсгалын зүйл • 3-р байр: Заид БДС-ийн баг Өргөмжлөл, Хүрэл медаль, дурсгалын зүйл • 4-р байр: 3-р БДС-ийн баг Өргөмжлөл дурсгалын зүйл • 5-р байр: 2-р бага сургууль Өргөмжлөл дурсгалын зүйл • 6-р байр: Цэнгэл бага сургууль Өргөмжлөл дурсгалын зүйлээр тус тус шагнагдсан байна.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн