Сургуулийн өмнөх насны хүүхдийн дунд явагдсан “Эрүүл хүүхэд бидний ирээдүй” сэдэвт “Уран хөдөлгөөн гимнастик”-ийн тэмцээн болов

Сургуулийн Өмнөх Насны  Хүүхдүүдийн  дунд зохион явагдсан “Эрүүл  хүүхэд бидний ирээдүй” сэдэвт “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн  2015 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээн нь 2015 оны 5 дугаар сарын 22 нь аймгийн спорт цогцолборт болж өндөрлөв. Уг тэмцээнд аймгийн төвийн 13 цэцэрлэг,  хөдөө сумдаас  Цэнгэл 2 баг, Сагсай, Улаанхус, Толбо, Буянт,  Бугат зэрэг 6 сумын 7 баг,  нийт 20 багийн 320 хүүхэд оролцов. Уг арга хэмжээг Эрүүл  мэндийн газар, Биеийн Тамир Спортын Газар, Дэлхийн Зөн Олон Улсын Байгууллага  Баян-Өлгий  Олон Нийтийн Хөгжлийн Хөтөлбөр  хамтран зохион байгуулж 1 дугаар байр 1, 2 дугаар  байр 2, 3 дугаар байр 3 , тусгай байр 2, мөн хүүхэд тус бүр гарын бэлгээр шагнан урамшуулав.

  • 1-р байр: 1-р цэцэрлэг Өргөмжлөл, Цом, Алтан медаль, дурсгалын зүйл, гарын бэлэг
  • 2-р байр: 11-р цэцэрлэг Өргөмжлөл, Мөнгөн медаль, дурсгалын зүйл, гарын бэлэг
  • 2-р байр: Цэнгэл-1 баг Өргөмжлөл, Мөнгөн медаль, дурсгалын зүйл, гарын бэлэг
  • 3-р байр: 2-р цэцэрлэг Өргөмжлөл, Хүрэл медаль, дурсгалын зүйл, гарын бэлэг
  • 3-р байр: 9-р цэцэрлэг Өргөмжлөл, Хүрэл медаль, дурсгалын зүйл, гарын бэлэг,
  • 3-р байр 4-р цэцэрлэг Өргөмжлөл, Хүрэл медаль, дурсгалын зүйл, гарын бэлэг
  • Тусгай байр: 7-р цэцэрлэг Өргөмжлөл, дурсгалын зүйл гарын бэлэг
  • Тусгай байр: 12-р цэцэрлэг Өргөмжлөл, дурсгалын зүйл гарын бэлэг
  • Ивээн тэтгэгчийн шагнал: 10-р цэцэрлэг Өргөмжлөл, Хүрэл медаль, дурсгалын зүйл гарын бэлгээр шагнан урамшуулав.

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн