Баруун бүсийн зөвлөлдөх уулзалт болов

Баян-Өлгий аймгийн Бугат суманд Баруун бүсийн Ховд, Говь –Алтай , Баян-Өлгий аймгуудын  Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын “Өсвөр үеийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт зөвлөлдөх уулзалт 2015 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа сайжруулснаар иргэдэд ялангуяа хүүхдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор  уг уулзалт явагдсан нь үр өгөөжээ өгсөн, үр дүнтэй арга хэмжээ болсон юм. “Өсвөр үеийн  Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” сэдэвт  зөвлөлдөх уулзалтын нээлтэнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга, Төслийн Удирдах Зөвлөлийн дарга Т.Манкей, НТБ-ын суурин төлөөлөгч Бертил Андерссон, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга С.Ерия,  Бугат сумын Засаг дарга Х.Ержанат, ЭМСЯамны Хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн С.Гантуяа, НТБайгууллагын ЭМАШТҮБ-2 төслийн удирдагч С.Баяржаргал, Баян-Өлгий аймгийн ЭМГ-ын дарга С.Айгүл нар оролцсоноос гадна  3 аймгийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд нийтдээ 70 хүн гурван өдрийн турш туршлага солилцож хамтран зөвлөлдлөө. Аймгуудын НЭМ-ийн шилдэг туршлагуудыг нэвтрүүлснээр аймаг бүрт  НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар дээшлэх үр дүн хүлээсэн амжилттай зохион байгуулсан уулзалт боллоо.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн