“Хийжүүлсэн ундаанаас татгалзья”сэдэвт өдөрлөгявагдлаа.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Эрүүл мэндийн газар нь анх удаа аймгийн хэмжээнд  “Хийжүүлсэн ундаанаас татгалзах“хөдөлгөөнийг Дэлхийн зөн олон улсын байгууллага Баян-Өлгий орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Мэргэжлийн хяналтын газартай хамтран  өрнүүлж,нэг өдрийн “Хийжүүлсэн ундаанаас татгалзья”сэдэвт өдөрлөгийг зохион явууллаа.

Өдөрлөгийн нээлтэнд Аймгийн засаг дарга Х.Дармен, ЗДТГ-ын дарга Т.Манкей,Засаг даргын орлогч Н.Санатбек,Өлгий сумын ИТХ-ын дарга С.Онгар,Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай  нар оролцож, хүүхдүүдэд баярын мэнд хүргэж, хийжүүлсэн ундаанаас татгалзахыг уриалж оролцсон.

Хүүхдүүдэд хийжүүлсэн ундаа болон хориглосон хүнсний талаар казак, монгол хоёр хэл дээр сурталчилсны  дараа хүүхдүүд зургаар ойлгосноо, бодол санаагаа илэрхийлж, танилцуулав. 100-аад хүүхэд зургийн уралдаанд оролцож, Хийжүүлсэн ундаанаас татгалзья “хөдөлгөөнд  ард иргэд идэвхтэй оролцож,дэмжигчид 113 хүн  гарын үсгээ зурсан.

Уг арга хэмжээг  2000-аад хүн сонирхож, 100-аад хүүхэд биечлэн оролцсон явдал  нь хүүхэд, багачуудад их таалагдсан арга хэмжээ болсон юм.Орон нутгийн Өлгий ТВ-4,Дербес ТВ-ээр өдөрлөгийн үйл ажиллагааг сурталчилж, аймгийн ард иргэдэд хүргүүлсэн томоохон арга хэмжээ боллоо.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн