Коронавирүсээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

БНСУ-д нийт лабораториор батлагдсан 88 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас бараад байгаа шинэ төрлийн Коронавирүсээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.

Untitled-1asssss

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Коронавирүст халдвар нь шууд болон шууд бус замаар дамждаг хүнд явцтай шинэ өвчин юм.
  • Халдварын эх уурхай, дамжих зам нь бүрэн судлагдаагүй
  • Вакцин, өвөрмөц эмчилгээ байхгүй

Өвчний ерөнхий шинж тэмдэг:

  • Ханиалгах
  • Уушигны хатгалгаа
  • Халуурах
  • Амьсгалахад төвөгтэй болох

Зарим тохиолдолд бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрнэ.

Урьдчилан сэргийлэлт:

  • Онцын шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аялахгүй байх, ялангуяа БНСУ-д эмчилгээнд явах гэж байгаа хүмүүс сэрэмжтэй байх
  • Гараа сайтар савандаж угаах, спиртэн суурьтай гар халдваргүйтгэгч хэрэглэж занших
  • Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
  • Олон нийтийн газарт ариун цэвэр сайтар сахих /ханиаж найтаах үед/
  • Бохир гараар нүд, амны салстад хүрэхгүй байх
  • Халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн