Улаанбурхан өвчний тандалт судалгааг эрчимжүүлэх тухай

Улаанбурхан өвчний тандалт судалгааг эрчимжүүлэх тухай ЭМГ-ын даргын А/44 тоот тушаалыг хэрэгжүүлэн Улаанбаатар хотоос Өлгий чиглэлд ирж буй зорчигдидын дунд улаанбурхан өвчний тандалт судалгаа хийж, хариу арга хэмжээ авч ажиллаж байна. 2015 оны 05 дугаар сарын  29-ээс 06 дугаар сарын 15 ны  өдөр хүртэл  Улаанбаатар хотоос Өлгий чиглэлд нийт 25  удаагийн автобус, 11 удаагийн онгоц ирж нийт 1715 хүнийг судалгаанд хамруулж үзлэг хийсэн. Улаанбурхан өвчний мэдээг авч үзэхэд нийт аймгийн хэмжээнд нийт улаанбурхан өвчний эмнэлзүй болон тархвар судлалын судалгаагаар батлагдсан 14  тохиолдол бүртгэгдэж байна.  Насны хувьд авч үзэхэд 1 настай 1 хүүхэд, 2 сартай 1 хүүхэд, оюутан 10 хүүхэд, 2 нь Улаанбаатар хотод ажил эрхэлдэг хүн байна.  Тандалт  судалгааны үр дүнд 7 оюутаныг газар дээр нь тандалт судалгаа хийж улаанбурханы өвчнийг сэжигтэй тохиолдлыг илрүүлж ажилласан ба эмнэлэгт хэвтэн эмчлэгээ хийлгэж байна. Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлыг авч үзэхэд ихэвчлэн хотоос халдвар авсан хүмүүс бүртгэгдсэн бөгөөд манай аймгийн орчин суугчдаас өвдсөн хүн байхгүй.  Одоогийн байдлаар улаанбурхан өвчнөөр хүнд хүндэвтэр хүн байхгүй.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн