Дэлхийн цусны донорын өдрийг “Амьдрал бэлэглэсэн Донор тандаа баярлалаа” уриан дор амжилттай зохион байгууллаа.

Жил бүр 06 дугаар сарын 14-ний өдрийг Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэн Хүндэт Доноруудыг урамшуулж, ард иргэдэд сурталчилах, алдаршуулах үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх уламжллалтай билээ. Энэ жил  Дэлхийн цусны донорын  өдрийг 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Амьдрал бэлэглэсэн Донор тандаа баярлалаа” уриан дор Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо, Залуучуудын холбоо, НЭ Цусны салбар банк гэсэн байгууллагуудтай хамтарч явууллаа. Энэ өдөр доноруудаа хүндэтгэл үзүүлэн Монгол улсын Хүндэт Донорын болзол хангасан Ш.Ергулан, А.Даку, Хадиша нарт үнэмлэх тэмдгийг мөн тогтмол цусаа өгдөг хүндэт 30 донорыг гарын бэлгээр урамшуулсан ба  донорын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан аймгийн ИТХ, ОБХэлтэс, 0165-р цэргийн анги, Өлгий сум байгууллагуудад талархал илэрхийлж урлагийн номер болон хүлээн авах үйл ажиллагааг зохион байгуулав.


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн