Үе хөлтөн, шавжаас сэргийлье

Untitled-2Шавжийн анги нь үе хөлтний хүрээний хамгийн том анги бөгөөд сая гаруй зүйлийн амьтад бүртгэгдсэнээс манай оронд  13000 зүйлийн шавж бүртгэгдсэн байна.  Та дээрх үе хөлтөн, шавжаас гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалаарай.

  1. Цонх болон хаалгандаа ялаа, шумуулын тор татах
  2. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалаж нөөцлөхдөө битүү сав, таглаатай зүйлд хийх, хүнсний үлдэгдлийг ил задгай хаяхгүй байх
  3. Шавьж зайлуулах, дайжуулах бүтээгдэхүүнийг /тос, шүршигч, эмульс / хэрэглэж занших
  4. Хэрэв ямар нэгэн нисдэг шавьж таньруу дайрч буй тохиолдолд зугтаж болохгүй, аль болох тайван байх
  5. Шавьжийг өөртөө татахаар хурц үнэртэй зүйл аль болох бага хэрэглэх /гоо сайхны бүтээгдэхүүн /
  6. Шавьж ихээр тохиолдох газруудад биеийн ил хэсгийг далдласан хувцас өмсөх

Зуны улиралд хүмүүс зөөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Шавьжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол ходлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтанд өртөж маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг. Авах арга хэмжээ:

  • Арьсанд үлдсэн зөгийний хошууг болгоомжтой шахаж гаргах
  • Шархыг иод, спиртээр арчих
  • Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх
  • Арьс бамбайж хавдах, хоолой сөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах

ЭМГ-ЫН ХАЛДВАРТ ӨВЧНИЙ АСУУДАЛ ХАРИУЦСАН  МЭРГЭЖИЛТЭН:    А.  НУРГҮЛ


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн