ОЛОН УЛСЫН ӨНДӨР НАСТНУУДЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг “ Олон улсын өндөр настнуудын өдөр “хэмээн тунхагласан бөгөөд 1991 оноос тэмдэглэж эхэлсэн юм.2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Эрүүл мэндийн газар,Монголын Ахмадын Чөлөөт Холбоотой хамтран Ахмадын ордонд  80 ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа.  Тус үйл ажиллагааг Аймгийн Ахмадын холбооны тэргүүн Х.Бейбитхан, НЭМТ-ийн дарга Х.Дауыржан нар нээж ,үйл ажиллагааны зорилго зорилтыг танилцуулан амжилт хүсэж,баярын мэндчилгээ дэвшүүлэв.“Ахмад настны эрүүл мэндийг дэмжье ” сэдэвт үйл ажиллагаанд  настанд зориулсан дасгал хөдөлгөөн заахаас гадна Мөнхийн тун, Монос ,Еврофарм  гэх мэт  эмийн ханган нийлүүлэх байгууллагууд идэвхи санаачлагатай оролцож, амин дэм,витаминжуулалтын хангалтыг хийсэн ба ахмад өндөр настангуудад хүндэтгэл үзүүлсэнд ахмадууд талархаж байлаа. Үйл ажиллагаанд оролцсон 39 ахмадуудын цусны даралтыг үзэж,  даралтын эмээ хэрхэн уух зааврыг өгч , зөв хооллолтонд анхаарахыг зөвлөлөө.Мөн Цусны даралтаас сэргийлье,Настны хооллолт сэдвээр сургалт зохион байгуулж,орон нутгийн “Дербес “ ТВ-ээр сурталчилж, ахмадуудад баярын мэндийг дэвшүүллээ. sdfsddsdd2222


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн