ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ТУХАЙ

Эрүүл мэндийн сайдын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 123 дугаар тушаалаар эмгэг судлаач эмч, эмгэг судлаач эмчийн туслах, эмгэг судлалын лаборант, хүүхэд, нярайн эмч, сувилагч, сүрьеэгийн эмч, сувилагч, яралтай тусламжийн эмч, сувилагч, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, сувилагч, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарын үндсэн цалинг “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг”-ээс 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, батлагдсан төсөвтөө багтаан  2010 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож олгохыг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт зөвшөөрч, хэрэгжүүлэн ажиллаж байсан билээ. Энэхүү 123 дугаар тушаал нь Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн  384  дүгээр тушаалаар хүчингүй болж байна.Untitled-1afsssss

 


Сэтгэгдэл оруулах

Таны email хаяг бусдад харагдахгүй. Заавал бөглөх талбарууд *-оор тэмдэглэгдсэн